Categories
мэдээ нийгэм

“Их Майдар”-ын мэдээллийн төв нүүжээ

Үндэсний бүтээн байгуулалт Их Майдар төслийн мэдээллийн төв Чингисийн талбайд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгвэл тус төв нүүж, МБШТөв Гандантэгчэнлин хийд болон Баян Монгол хорооллын үйлчилгээний Е-27-д үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.

Их Майдар төсөл нь Монгол түмнийхээ оюуны дархлааг бэхжүүлэх, түүх соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, залуу үеийн ёс зүйг төлөвшүүлэх, уламжлал ёс заншлаа сэргээх, аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, уран барилгын гайхамшигт бүтээлийг бүтээн босгох зорилготой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *