Categories
мэдээ спорт

Хэвлэл мэдээллийн салбарынхан волейболоор өрсөлдөнө

Монголын волейболын залуучуудын холбооноос хэвлэл мэдээллийн салбарын дундах анхдугаар “Супер цом-2015” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын дунд (телевиз, радио, сонин, сайт, сэтгүүл) болж буй тус тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Ус сувгийн удирдах газрын зааланд болох юм.

Тэмцээнд тавигдах шаардлага:

1. Эрэгтэй, эмэгтэй нэг баг найман хүний бүрэлдэхүүнтэй байна. Тоглогч нь тухайн байгууллагадаа сүүлийн 3 сараас доошгүй хугацаанд ажиллаж, нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай.

2.Тоглолт эхлэхийн өмнө тэмцээний шүүгч болон зохион байгуулагчдын зүгээс ажлын үнэмлэх, нийгмиийн даатгалын дэвтэр, мэдүүлэгт хяналт тавих бөгөөд волейболын лигийн болон мэргэжлийн тамирчныг тэмцээнд оруулахгүй болно.

3.Багууд тоглолтын жигд хувцас, хувийн дугаартай байна.

Тэмцээнд орох багуудын эрхийн хураамж 50.000 /тавин мянган/ төгрөг байна.

Жич: Тэмцээнд ирэхдээ баг тамирчид болон хөгжөөн дэмжигчидтэй байх ба шилдэг хөгжөөн дэмжигч багийг шалгаруулна.

Шагнал урамшуулал:

1-р байр: Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 500.000 төгрөг.

2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 300.000 төгрөг.

3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 200.000 төгрөг.

Шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тоглогч шалгаруулна.

Эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр шилжин явах “СУПЕР ЦОМ-2015” гардуулна.

Холбоо барих утасны дугаар: 9905-6650, 91110-1441

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *