Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод хамтран Буянт Ухаа-2 орон сууцанд уян хатан нөхцөл тавих хүсэлтийг гаргажээ.
Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан орон сууцны зээлийн 8 хувийг 6 хувь болгох. Урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт үзүүлэхийг хүсчээ. Мөн тэдний тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг өрхийн орлогод тооцож бодох, банкинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн материалыг дугаар харгалзахгүй авах зэрэг 4 хүсэлтийг илгээсэн байна. Хүсэлтийг илгээсний дүнд Буянт Ухаа-2 хороололд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж хамтарна гэсэн хариу иржээ.