Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарийн Давос хотноо болж буй дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байна. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүн оролцож байна. Өчигдөр Ерөнхийлөгч Уул уурхай металлург болон дэд бүтцийн үйлдвэрлэлийн хамтарсан хуралдаан, Дэлхийн 2015 оны Усны хөтөлбөр хуралдаан, Уул уурхай, металлургийн бодлогын хуралдаануудад оролцож үг хэлжээ. Мөн Дэлхийн эдийн засгийн удирдагчдын “Стратегийн өрсөлдөөн-дэлхийн дахины шинэ нөхцөл байдалд” сэдэвт албан бус уулзалт болон Дэлхийн эдийн засгийн удирдагчдын “Эрчим хүчний геополитик-дэлхий дахины шинэ нөхцөл байдалд”сэдэвт албан бус уулзалтуудад оролцсон байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго бүхий хараат бус, бие даасан олон улсын байгууллага юм. Профессор Швабын санаачилгаар 45 жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн тус чуулга уулзалт нь жил бүр чуулж дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцдэг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *