Categories
мэдээ нийгэм

Налайхын замд осол гарч, нэг хүн амиа алдлаа

Налайхын замд өнөөдөр 10.00 цагийн орчимд зам тээврийн осол гарч, нэг хүн амиа алдан, арав гаруй хүн бэртсэн байна.

Микроавтобус болон ачааны “Зил 130” машинууд хурд хэтрүүлэн давхиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцад энэхүү осол гарчээ.

Гэмтэж бэртсэн зорчигчдыг түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэсэн байна.

Осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор нийслэлийн болон тус дүүргийн замын цагдаагийн хэлтэс ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *