Нийслэлийн Засаг даргын тамгын газраас энэ 2015 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эко танхим, Хүүхдийн номын сан байгуулах шийдвэр гаргажээ.
Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн цагдаагийн талбайд Сөүл хотын нэрэмжит хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулахаар болсон байна. Дээрхи бүтээн байгуулалтыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ хариуцан ажиллах гэнэ.
Дашрамд дурьдахад, Нийслэлийн Засаг даргын 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтын хүрээнд байгаль орчны чиглэлээр нийслэлийн ногоон бүсэд 230 га талбайд ойжуулалт, ой нөхөн сэргээлт хийж, 80 мянган га тайлбайд ойн хөнөөлт шавьж, өвчний судалгаа хийх юм байна.