Categories
мэдээ улс-төр

Төсвийн зарлагын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн, дэмжиж баталлаа.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар томилогдсон тул даргаас нь чөлөөлж, мөн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн, Я.Санжмятав нарыг харьяалуулахыг дэмжин, баталлаа.

Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилж, тус байнгын хорооны дарга Р.Бурмааг Хүнс хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул чөлөөллөө.

УИХ-ын чуулганы хуралдаанаар мөн Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах тухай асуудлыг хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр чуулганы энэ өдрийн хуралдааныг өндөрлүүлээд байна.

Даршилсан бүтээгдэхүүнүүд нянгийн бохирдолтой байгаа нь илэрчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораториос өнөөдөр стандартын шаардлагад нийцэхгүй, эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл өглөө. Тус газраас даршилсан болон нөөшилсөн бүтээгдэхүүн/төрөл бүрийн салат, чанаж ариутгаж савласан махан хүнс, түргэн хоол, даршилсан ногоо, кимчи/ зэргийг шинжилхэд нянгийн бохирдол их байгааг илрүүлж, тогтоожээ. Мөн гурилан бүтээгдэхүүнүүдэд хүчиллэг харин хиаман бүтээгдэхүүнүүд чийг, нитрит өндөр илэрчээ.

Иймээс мэргэжилтэнүүд даршилсан болон нөөшилсөн бүтээгдэхүүн аль болох худалдан авахгүй байх, үйлдвэрлэсэн хугацааг сайтар нягтлахыг иргэдэд зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *