Өнгөрсөн хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шинээр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажлыг эхлүүлэхээр болсон. Эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хэсэгт хамаарах есөн га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ. Энэ ажил ирэх 26-наас эхлэх юм байна.