Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах энэ сарын 25-нээс худалдаанд гарна

Нийслэлчүүдийн хаврын хэрэглээнд зориулж нөөцийн мах бэлтгэдэг уламжлал тогтоод удаж байгаа. Энэ жил нөөцийг махыг энэ сарын 25-наас худалдаанд гаргахаар болсноо Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Нийтдээ 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэх бөгөөд одоогийн байдлаар “Баатрууд тэнгэр” компани 2450, “Мах импекс” 2230, “Мах маркет” 1845, Эй Энд Ди Эм” 2580 тонн махыг тус тус нөөцлөөд байгаа юм байна.

Гол нэрийн барааны үнийг тотворжуулах хүрээнд нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн 40 хувийг тухайн аж ахуй нэгж өөрийн эх үүсвэрээр, 60 хувийг Монголбанк гаргахаар гэрээнд тусгасан байдаг. Энэ дагуу Монголбанк 46.2 тэрбумын зээл олгосноос 30.5 тэрбум төгрөгийг мах бэлтгэсэн компаниудад олгоод байгаа аж. Нөөцийн мах ямар үнээр худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *