Categories
мэдээ нийгэм

Цэргийн үүрэгтний бүртгэлийг энэ сарыг дуустал хийнэ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 152 хороонд хийж байна. Цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид хамрагдаж байгаа юм. Бүртгүүлэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цахим үнэмлэх, хэрвээ цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3 хувь цээж зурагтай харъяа хороон дээрээ очиж бүртгүүлнэ. Бүртгэлийг ажлын өдөр 8-20 цаг, амралтын өдөр буюу өнөөдөр 10-20 цагийн хооронд хийж байгаа аж. Бүртгэл энэ сарыг дуустал болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *