Categories
мэдээ нийгэм

“Хубилай хааны” алтан одонгоор шагналаа

ХБНГУ-ын иргэн Оливер Корффыг өнөөдөр ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медаль, өргөмжлөлөөр шагнав. Түүнийг шинжлэх ухааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, Монгол судлалыг дэлхийд таниулан сурталчлах, шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж ийнхүү шагнажээ.

О.Корфф нь 1991 оноос хойш ШУА-ийн информатикийн болон хэл зохиолийн хүрээлэнтэй хамтран ажиллажээ. О.Корффын хамгийн сүүлд хийсэн ажлаас дурьдвал “ЛАТЕХ for Mongolian” программыг ашиглан монгол бичиг, кирил, төвд,соёмбо үсгүүдийг галиглан хөрвүүлжээ. “Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгийн толь бичиг” буюу “Таван хэлний толь”-ийг зургаан орны эрдэмтэдтэй хамтран, герман хэлээр тайлбар хийж үндсэн хоёр боть бүтээл болгосон байна.

Энэхүү бүтээлийг дэлхийн Монгол судлал болон Алтай судлалд чухал хувь нэмэр оруулсан ажил хэмээн эрдэмтэд үнэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *