Дуучин Шакира хоёр дахь хүүхдээ тээж буй. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сард амаржих билээ. Тэгвэл дуучин бүсгүй фэнүүддээ хоёр дахь хүүхдийнхээ хүйсийг хэлсэн байна. Шакира твиттертээ “Хүү минь охин дүүтэй болох нь. Охиноо хурдан хармаар байна. Бурхан минь надад туслаарай” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Дуучин бүсгүй өнгөрсөн 2009 оноос эхлэн өөрөөсөө 11 насаар дүү хөлбөмбөгчин Жерар Пикетэй үерхэх болсон юм. Жерар твиттертээ Шакиратай авахуулсан зургаа байршуулаад “Удахгүй охинтой болно” гэж жиргэжээ. Тэд албан ёсоор хуримаа хийгээгүй ч 2012 оны нэгдүгээр сард Милан хэмээх хүүтэй болсон билээ.