Categories
мэдээ улс-төр

Л.Эрхэмбаяр АН-ын генсекийн тамгийг гардаж авлаа

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарь өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан дараагийн генсекийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхийлөгчийн амьдрах орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ломбын Эрхэмбаярыг томилжээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь шинээр томилогдсон Л.Эрхэмбаярт тамгаа гардуулж баяр хүргэлээ. Тэрээр, “Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг гурван жилийн хугацаанд хашлаа. Энэ хугацаанд чамгүй амжилттай ажилласан. Энэ амжилтыг маань үргэлжлүүлэн авч явах танд баяр хүргэе” гэсэн юм.

Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг дараагийн ҮЗХ-ны хурлаар жинхлэн батламжилна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *