Categories
мэдээ нийгэм

Хэрхэн илчлэг багатайгаар хооллох вэ?

Бэлхүүс орчмын бөөгнөрсөн өөх буюу харвин нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүнд таагүй мэдрэмж төрүүлж, гоо сайхныг гутааж байдаг. Мэдээж энд давхар эрүүл мэндийн асуудал яригдана.

Харвинтай байна гэдэг нь тухайн хүний элэг, зүрх өөхөлснийг илтгэх бөгөөд улмаар ходоод гэдэс, чихрийн шижин өвчний суурь тавигдаж эхлэхийн урьтал болж байдаг. Тэгэхээр харвингаа арилгаж, эрүүл чийрэг биетэй болохын тулд зайлшгүй жингээ бууруулах шаардлага тулгарч байна. Харин илүүдэл жингээ хаях нь танд идэвхтэй хөдөлгөөнөөс гадна зөв хооллолтонд анхаарахыг шаардах болно. Ингээд харвин арилгаж, булчинлаг биетэй болоход тус болох хүнсний таларх мэдээллийг хүргэе.

– Өндгөнд хүний биеийг өдрийн турш эрч хүчээр тэтгэж, өег цатгалан мэдрэмж төрүүлэх увидастай амин хүчил болох уураг их хэмжээгээр агуулагддаг. Өглөө өндөг идэх нь өдөр хэт идэхээс сэргийлнэ.

– Бүхэл үр буюу улаан буудай, эрдэнэшиш, буурцаг, овъёос зэрэг нь эслэгээр баялаг тул бие организмын бохирдлыг цэвэрлэж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлснээр хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг.

– Өргөст хэмх бол усархаг бүтэцтэй, илчлэг чанар маш бага байдаг тул жингээ барих хүсэлтэй хүмүүсийн гайхалтай сонголт байх болно.

– Бэлхүүс орчмын өөхийг хайлуулах хоёр төрлийн чухал элемент яргай загасанд байдаг. Энэ нь D витамин ба Омега – 3 юм.

– Гадил жимс нь жин бууруулах үр дүнтэй бүтээгдэхүүний нэг юм. Калигаар баялаг гадил нь бие дэх илүүдэл натри болон муу усыг гадагшлуулахад тусалдаг.

– Тарганд их хэмжээний кальциас гадна өөхний эсийг тэжээдэг кортизол хэмээх гормоны ялгаралтыг удаашруулдаг эрдэс бодис байдаг.

– Самар нь шим тэжээлээр баялаг, уураглаг учраас удаан хугацааны турш цатгалан мэдрэмж төрүүлдэг. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, өөх шатах явцыг түргэсгэж өгдөг.

– Бүх төрлийн шош нь илчлэг багатай ч уураг, эслэгээр баялаг тул биеийн булчингийн нөхөн төлжилтийг сайжруулснаар өөх хайлах явц эрчимжиж, жин буурахад нөлөөлдөг.

– Оливын тос бол “ханаагүй” тос юм. Ханаагүй тос нь ханасан тос буюу муу өөх тосны хуримтлалыг задалж, хайлуулах чадвартай.

– Эслэг, магни, кальци, төмрийн агууламж бүхий гоньдны хатаасан үрийг хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжихэд зориулан ашиглаж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *