Categories
гадаад мэдээ

“QZ8501” нислэгийн онгоц цаг агаарын таагүй байдлаас осолдсон гэв

Индонезийн цаг уурын албанаас “AirAsia” компанийн “QZ8501” нислэг Ява тэнгист унаж осолдсон шалтгааныг цаг агаарын таагүй байдлаас үүдэлтэй гэсэн дүгнэлтийг гаргаад байна. Онгоцны хар хайрцаг олдоогүй байгаа тул ослын шалтгааныг бүрэн тайлах боломжгүй юм. Олон улсын хамтарсан баг эрлийн ажлаа үргэлжлүүлсээр байна. Одоогийн байдлаар 30 хүний цогцсыг тэнгисээс гаргаад буй. Мөн онгоцны үйлчлэгч хоёр эмэгтэй, 11 настай хүү, нэг оюутан зэрэг есөн хүний цогцсыг таних ажиллагаа дуусчээ. Үүний зэрэгцээ Ява тэнгисийн 30 километрийн гүнээсонгоцны хэсэг болох таван зүйлийг илрүүлсэн аж. Хэлтэрхийнүүдийн хамгийн том нь 18 метр урттай, 5.4 метрийн өргөнтэй. Мөн өөр нэг хэсэг нь 10 метрийн урттай аж. Онгоцны хэлтэрхийнүүдийг Панкаланбун хотын эрэл хайгуулын баазад хүргээд байна. Цаг агаар муу байгаа, мөн давалгаа хүчтэй байгаа нь эрлийн ажилд саад учруулаад буй талаар Индонезийн цаг уурын албанаас мэдээлжээ. Эрлийн ажилд АНУ болон Австрали, Орос зэрэг олон орны багууд нэгдэн “Airbus A320-200” онгоцны хар хайрцгийг хайж байгаа юм. Хар хайрцгийг нэгдүгээр сарын 5-ны дотор олж чадахгүй болцэнэг нь дуусч магадгүй талаар Индонезийн Тээврийн аюулгүй байдлын үндэсний хороо мэдэгджээ.

Сануулахад, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Индонезийн Сурабая хотоос Сингапур руу хөөрсөн QZ8501 нислэгийн онгоц Ява тэнгист унаж осолдсон. Тухайн үед онгоцонд нисэх багийн долоон гишүүнээс гадна 137 том хүн, 17 хүүхэд, нэг нярай зорчиж явсан аж. Онгоц хөөрснөөс хойш цаг хүрэхгүй хугацааны дараа цаг агаарын таагүй нөхцөлөөс үүдэннислэгийн чиглэлийг өөрчлөх зөвшөөрлийг нисгэгч хүсч байжээ. Тухайн бүсэд өөр онгоцууд байсан тул өндрөө авалгүйгээр үүлэрхэг бүсийг тойрох зөвшөөрлийг диспетчерийн зүгээс нисгэгчид үүрэг болгосон гэдэг. Гэвч төдөлгүй онгоц аюулын дохио өгөлгүйгээр хянах дэлгэцнээс алга болсон юм. Энэ үед онгоц Индонезийн Банка-Белитунг мужийн Танжунгпандан хотоос зүүн урагш зүгт нисч байсан аж. Тус улсын Ерөнхийлөгч Ж.Видодо агаарын тээврийн “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоц сүйрснийг албан ёсоор зарлаж, зорчигчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн юм. Үүний дараа тэрбээр улс даяар гурван өдрийн гашуудал зарлаж, бүх ресторан баар, зоогийн газар, зочид буудал болон диско клубийн үйл ажиллагааг зогсоохыг үүрэгдсэн. Мөн амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм. Түүнчлэн Индонезийн нийслэл Жакартагийнтөв талбайд “Airbus A320-200″-ийнхон баяртай” гэсэн бичигтэй футболкоор жигдэрсэн хүмүүс онгоцны зорчигчид болон нисэх багийнхныг сүүлчийн замд нь үдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *