Өнгөрсөн зул сарын баяраар нээлтээ хийсэн “Sony Pictures” компанийн “Ярилцлага” киног Умард Солонгосын Хөдөлмөрийн намаас гаргахгүй байхыг шаардсан юм. Тэдний үзэж буйгаар тус кино ньУмард Солонгосын гурав дахь үеийн удирдагч Ким Жөн Уныг гутаан доромжилж, ард иргэдийг нь айдаст автуулж байгаа аж. Тиймээс киног нэн даруй гаргахгүй байхыг шаарджээ. Мөн тэд шаардлагыг нь үл биелүүлбэл олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаа мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ “Sony Pictures” хакердсан хэрэгт умард солонгосчуудыг буруутгаж буй нь өдөөн хатгасан хэрэг юм гээд “Биднийг буруутгасан аль ч гүрэнтэй бид дайтахад бэлэн байна” гэжээ.Харин АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өчигдөр хариу мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр”Sony Picture”-ийн хохирлыг Умард Солонгосын тал барагдуулахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа сануулав.
“Ярилцлага” кино нээлтээ хийсэн даруйдаа Америкийн гурван кино чартад эхний таван байранд жагсаад байна. Одоогийн байдлаар тус кино нь 127 сая ам.долларын ашиг олоод буй. “Sony”-ийн удирдлагууд нэгдүгээр сарын 15-наас Америкийн томоохон хотуудын кино театруудад нээлтээ хийхээ мэдэгдсэн юм.”Ярицлага” кинонд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг хөнөөх нууц хуйвалдааны тухай өгүүлдэг аж. Энэ нь тус компанийн сүлжээг хакердсан хэрэгт Пхеньянийг сэжиглэх үндэслэлийг улам нэмэгдүүлжээ.