Categories
мэдээ спорт

“Дакар Ралли” маргааш эхэлнэ

carЖил бүрийн эхээр Өмнөд Америкийн нутаг дэвсгэрт зохион байгуулагддаг автомашин, мотоциклийн олимп болох “Дакар Ралли” маргааш эхэлнэ. Энэ уралдааны автомашины төрөлд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Н.Лхамаа болон түүний багийнхан анх удаа уралдахаар болсон билээ. Тэд машинаа үзлэгт оруулж, уралдахад бэлэн болжээ. Унгар, Монголын хамтарсан “Uniqa Sandlander” баг нийт 25 хүнээс бүрдэх бөгөөд багийн бүрэлдэхүүнд Монголын талаас 431 дугаартай машины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдах бол механикчаар спортын мастер Б.Батболд ажиллаж байгаа юм. Харин 355 дугаартай машины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдах аж. Энэ удаагийн “Дакар Ралли” уралдаанд нийт 138 автомашин 9111 км замыг туулж уралдах юм.

“Дакар Ралли” уралдааныг дараах сувгуудаар шууд үзэж болно.

Argentina: canal7, Bolivia: bolivia tv, Chile: la red, USA: NBC sports, Brazil: Fox, China: hunan tv, Japan: J sports, France: France tv, Spain: TVE/TV3, Netherlands: Rtl7, Poland: TVN, Italia: sportitalia, Australia: SBS, Asia: Fox & Eurosport, Latin America: Fox, Africa: Supersport, Middle east: Be in sport.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *