Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулсан. Урьдчилсан дүнгээр 2014 оны жилийн эцсийн байдлаар манай улсын мал сүрэг 51.9 сая толгойд хүрч, 2013 оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар өссөн байна.
Тодруулбал, адуун сүргийн тоо толгой 2.9 сая, үхэр 3.4 сая, тэмээ 349.3 мянга, хонь 23.2 сая, ямаа 22.0 саяд хүрсэн мэдээ байгаа. Тэгвэл энэ онд хамгийн олон малтай аймгаар Архангай аймаг шалгарчээ. Архангайнхан 4 сая 292 мянга 768 мал тоолуулж бусад аймгаа тэргүүлсэн бол 420 мянга 445 толгой мал тоолуулж Архангайн Эрдэнэмандал сум хамгийн олон малтай сумаар тодорсон байна.