“Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний үеэр Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлчүүдэд ингэж амлалааа. Тэрээр “Бид Нийслэлээ дэлхийн сайхан хот болгохын төлөө зорин ажиллаж байна. Энэ ч үүднээс бид ирэх жил Улаанбаатарын хаанаас ч интернетэд холбогдох боломжийг бүрдүүлж, 10 гаруй мянган айл өрхийг орон сууцаар хангаж, нийслэлийнхээ гудамж талбайг хөгжсөн хотуудын хэмжээнд тохижуулж,иргэдээ ажил орлоготой болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.