Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сард төрөх юм байна. Өмнөх жил манай улсад нийт 79780 хүүхэд шинээр мэндэлжээ. Энэ нь нэг жилд төрсөн төрөлтийн дээд хэмжээ байсан гэж албаныхан мэдэгдэв. Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар дээрх тоо өсөх магадлалтай байгаа аж. Учир нь энэ оны арваннэгдүгээр сарыг өмнөх оны энэ сарынхтай харьцуулахад 1800 орчим хүүхдээр илүү байгаа юм байна.
Гурван сая дахь иргэн төрөхтэй холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, холбогдох ажлын хэсэг байгуулагджээ. Гурван сая дахь иргэнийг гурван өрөө байр, эсвэл 70 орчим сая төгрөгтэй тэнцэх мөнгөн шагналаар мялаах аж. Харин гурван сая дахь иргэнтэй хамт төрсөн чацуутнуудыг хот, хөдөөд төрсөн гэлтгүй тус бүр гурван сая төгрөгөөр урамшуулахаар болжээ.