“Нахиа” үйлдвэр олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийнхээ нээлтийг өчигдөр хийлээ. 1994 оноосхойш тасралтгүй ажиллажбайгаа эм хангамжийн компани гэдгээр нь “Нахиа”-гхэрэглэгчид андахгүй. Шинэ “Нахиа” үйлдвэр Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг юм байна. Тодруулж хэлбэл Нисэхийн эцэст. Тэнд гурван давхар цоо шинэ барилга сүндэрлүүлжээ.
GMP гэдэг нь Good manufacturing practice гэсэн англи үгийн товчлол аж. Утгачилж орчуулбал эм үйлдвэрлэх шаардлага гэсэн агуулгатай.GMP стандартыг энгийнээр тодорхойлбол дөрвөн төрлийн шаардлага хангасан байх учиртай гэнэ. Мэргэшсэн боловсон хүчинтэй, стандарт хангасан зориулалтын байртай,тусгай тоног төхөөрөмжтэй, тухайн улсынхаа эмийн бүртгэлд бүртгэгдсэн түүхий эд, материалаар үйлдвэрлэл явуулдаг байх ёстой гэсэн ерөнхий шаардлагуудыг “Нахиа” үйлдвэрийнхэн биелүүлж чаджээ. GMP стандартыг хангахын тулд сүүлийн дөрвөн жил уйгагүй ажилласан аж. “Нахиа” эмийн үйлдвэрийн шинэ барилга гэхэд л 2000 гаруй м/кв талбайтай юм байна. Энэ үйлдвэрт далаад нэр төрлийн эм үйлдвэрлэнэ гэж үйлдвэрийн гүйцэтгэх захирал ярилаа. Тарилгын нунтаг антибиотик, тун, шилтэй бэлдмэл, шахмал, үрэл, тосон түрхэц зэрэг хэлбэрийн эмүүдийг үйлдвэрлэх аж. Бүх төрлийн шахмал болон үрлэн эм үйлдвэрлэх боломжтой гэнэ. “Нахиа” эмийнүйлдвэрт мэргэжлээрээ 3-30 жил ажилласан зуу гаруй мэргэшсэн хүмүүс ажиллана.
“Нахиа” эмийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Тайванбат “Манай үйлдвэр импортыг орлох эм үйлдвэрлэх зорилготой ажиллана. Жишээ нь импортоор орж ирдэг ношпаг бид үйлдвэрлэдэг. Хүмүүсийн өндөр үнээр авдаг эмийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломж нээгдэж байна” гэж ярилаа. Даралтны эм гэхэддибазол, энап, токтакрил гээд төрөл төрлөөр нь үйлдвэрлэх юм билээ. Өвчин намдаах эм гэхэд өчнөөн төрөл юм.Цитармон, парацетамол, аналгин, аспириныг ч энд үйлдвэрлэнэ.Үйлдвэрийн нээлтийн үеэр “Нахиа” компанийнхан гадны эм чанартай гэсэн ойлголтыг халахын төлөө ажиллана гэцгээж байлаа.
Монгол Улс эмийн хэрэглээнийхээ 80 хувийг гаднаас хангадаг байна. Тодруулж хэлбэл дэлхийн 30 гаруй эмийн үйлдвэр, худалдааны компаниас 800 гаруй нэр төрлийн эм импортолжбайгаа юм байна.”Нахиа” үйлдвэр ажиллаж эхэлснээр гаднаас авдаг эмийнхээ арван хувийг хасч эндээсээ хангах боломжтой болох нь. Өөрөөр хэлбэл импортын эм эмийн зах зээлийн 70 хувийг эзэлнэ.
Сүүлийн үед импортын эмийн үнэ хязгаараа алдлаа, хүмүүс өндөр үнээр эм худалдан авч байна гэсэн шүүмжлэл өрнөж байгаа. “Нахиа” үйлдвэр ажиллаж эхэлсэн учраас үнэтэй эм гэсэн ойлголт байхгүй болох нь. Импортоор орж ирж байгааэм долларын ханш өсөхөөрнэмэгддэг бол эднийд тийм асуудал байхгүй. Дотооддоо үйлдвэрлэх учраас хямд, боломжийн үнэтэй эмээр зах зээлээ хангаад байх боломжтой юм байна.
Эмийнх нь үнийг сонирхлоо. Гадны улсаас орж ирсэн ношпаг эмийн сангууд 8000 төгрөгөөр зардаг. Харин “Нахиа” эмийн үйлдвэрээс гарч буй ношпа эмийн үнэ 1500 орчим төгрөг аж. Гаднаас импортолж буй үнээс хэд дахин хямд үнэтэй эмнүүд “Монголд үйлдвэрлэв” гэсэн тайлбартайгаар худалдаанд гарч эхлэх нь. Монголчууд жилд тэрбум төгрөгийг Энап гэдэг даралтны эмэнд зардаг гэсэн статистик байдаг юм байна. “Нахиа” эмийн үйлдвэр ашиглалтад орсноор гадагшаа гардаг байсан тэрбум төгрөгийн 500 сая нь Монголд үлдэх боломжтой болжээ. Гадаадаас импортолж оруулж ирдэг энапаас үнэ нь ч хямд юм. Импортын энап эмийн сангуудад 4500 төгрөгийн үнэтэй байдаг бол “Нахиа” үйлдвэрийн энап 1300 төгрөгийн үнэтэй. Каптоприл гэх даралтны эм гэхэд л импортынхоосоо 40 хувиар хямд зах зээлд нийлүүлэгдэх нь. Импортын эмнээс дор хаяж 20-30 хувийн хямд үнээр зарагдана гэж үйлдвэрийнхэн ярьж байна.
“Нахиа” үйлдвэр 19 нэр төрлийн шахмал эм, зургаан нэр төрлийн үрлэн эм үйлдвэрлэх ажээ. Шинэ стандартын дагуу эм үйлдвэрлэж эхлэхээс өмнөжилдээ 1.5-2 сая шахмал эм, нэг сая үрлэн эм үйлдвэрлэж байсан бол одоо 6-8 сая шахмал эм, гурван сая орчим үрлэн эм үйлдвэрлэх хүчин чадалтай болж байгаа гэнэ. Витаминуудаас шинээр үйлдвэрлэж эхлэх нь витамин К юм байна. Монголд хөлдөөж хатаасан технологийн эмнүүдийг үйлдвэрлэх боломжгүй гэнэ. Гэхдээ өндөр технологийг үнэ мөнгө хайрлахгүй оруулж ирвэл ямар ч эмийг үйлдвэрлэх боломжтой гэцгээж байв.
“Нахиа”үйлдвэр есөн эмийн сан, гурван эм ханган нийлүүлэх газартай. Өөрсдийн харьяаллын эмийн сан, эм ханган нийлүүлэх газраас гадна бусад эмийн сангуудад ч бүтээгдэхүүнээ нийлүүлдэг юм байна. Эм ханган нийлүүлэх газар, эмнэлгүүд ч байнгын үйлчлүүлэгч нь аж.
“Нахиа” үйлдвэрийг босгоход гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. ЖАЙКА-гийн шугамаар хөнгөлөлттэй зээлд хамрагдсан юм байна. Мөн Капитрон банкнаас зээл авчээ. Үйлдвэрлэлийг дэмжих 888 төслийн хүрээнд бондоос санхүүжилт авах хүсэлтээ тавьчихаад байгаа гэнэ. Санхүүжилт ньшийдэгдвэл үйлдвэрээ өргөтгөх санаа байгаа гэж тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал ярьсан юм.
С.АРИУНЖАРГАЛ
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН