Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн аравдугаар сард болж байсан. Улмаар шүүх хуралдаанаар түүнийг төрийн нууц задруулсан гэм буруутайд тооцож, биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон байдаг. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж шийдвэрээ гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн түүнд оноосон өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, 5 жилийн ялыг хэвээр үлдээжээ. Д.Цогтбаатар нь өнөөдрийн хуралд найман өмгөөлөгчтэй оролцсон ч ийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйл ангиар ийн ялласан юм.