Олон улсын оюутны спортын холбооны энэ оны сүүлийн тэмцээн болох “Оюутны тэшүүрийн ДАШТ-2014” хоёр дахь удаагийн тэмцээн Казакстаны Алмата хотноо 2014 оны 12 сарын 18-22 нд болох гэж байна. Тэмцээнд Норвеги, Итали, Польш, Эстон, Беларус, ОХУ, Кыргызстан, Монгол, Швед, Хятадын Тайвань, Нидерланд зэрэг 20 орчим улсын 150 гаруй тамирчид оролцох юм. Энэ тэмцээн ОУОСХ-ноос 2014 онд зохиог байгуулсан 29 ДАШТэмцээний хамгийн сүүлийн тэмцээн аж.
Энэхүү Дэлхийн оюутны аваргын тэшүүрийн тэмцээнд Монгол улсаа төлөөлж хоёр тамирчин, нэг дасгалжуулагчийг бэлтгэн Монголын оюутны спортын холбоо, Монголын Тэшүүрийн холбооноос хамтран оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Тэмцээнд МУИС-ийн оюутан А.Энх-ариун (эм) 18 настай, МУБИС-ийн БТДС-ийн оюутан Б.Тулга (эр) 19 настай тамирчид нь дасгалжуулагч ОУХМастер Ж.Долгорсүрэнгийн хамт явна. Монголын тамирчид 500 м,1000м,1500м,3000м,5000 метрийн болон нийтийн гараа гэсэн 5 зайн уралдаанд өрсөлдөх юм. Монголын залуу тамирчид хувийнхаа болон улсынхаа дээд амжилтуудыг ахиулах зорилт тавьж байна.
Тэшүүрийн ДАШТ Алмата хотын дэлхийд алдартай 6500 хүний суудал бүхий “Медеу” тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Медеу цэнгэлдэх нь Тяньшан ууланд дунд хэсэгт, далайн түвшинээс дээш 1691 метрт өргөгдөн байрласан байдаг.
Дэлхийн оюутны аваргын тэшүүрийн тэмцээн нь 2012 онд анх Польшийн Закопани хотноо явагдаж эхэлсэн түүхтэй бөгөөд энэ удаа хоёр дахиа болно. Харин 2016 оны тэмцээн Итали улсын Трентино мужийн Басселга ди Пине хотод явагдахаар болжээ.
Алматагийн дэлхийн оюутны АШТэмцээн нь тус хотноо 2017 онд явагдах дэлхийн оюутны өвлийн Универсиад их наадмын өмнөх томоохон сорил тэмцээн болж явагдаж байгаагаараа чухал онцлогтой юм. Монголын оюутны тэшүүрийн шигшээ баг өнөөдөр УБ-Бишкекийн чиглэлийн Туркийн авиакомпаний онгоцоор нисч 12 сарын 23-нд Улаанбаатар хотноо ирэхээр төлөвлөж байна.
One reply on “Оюутан тэшүүрчид Алмата-г зорилоо”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru