Энэ жил анх удаа Монголын хүүхдийн ордноос “Оны шилдэг хүүхэд” тодруулах ногоон хивсний ёслолын ажиллагааг анх удаа зохион байгуулахаар болжээ. Энэхүү ажиллагаа нь нийслэлийн хэмжээнд явагдсан байна. Нийслэлийн дүүргүүдийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран зургаан номинацид тус бүр гурван шилдэг хүүхдийг шалгаруулсан материал Монголын хүүхдийн ордонд ирүүлсэн байна. Эцсийн шалгаруулалтыг хийж, зургаан номинацид тус бүр нэг шилдэг хүүхдийг шалгаруулсан байна.Урлаг, спорт, сурлага, бусдын төлөө хийсэн сайн үйлсээрээ бусдыгаа манлайлсан зургаан шилдэг сурагч өнөөдөр оны шилдэг хүүхдээр тодорч шагнуулахаар болжээ. Энэ жилээс эхлэн уламжлал болгон явуулах уг үйл ажиллагаа нь хүүхэд, багачуудын дунд үлгэр дуурайл бий болгох, өрсөлдөх, идэвхи чармайлттай болоход онцгой нөлөөтэй гэжээ.