НҮБ-ын Хүн амын сангийн Дэлхийн хүн амынбайдал тайлангаас үзвэл Монгол улс “Шилжилтийн хожуу үед орсон”орнуудын ангилалд хамаарч байгаа бөгөөд эдгээр орнууд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж,залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дараах замаар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд, макроэдийн засгийн менежмент, нээлттэй худалдаа, сайн засаглал, хөдөлмөрийн болон санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулах арга зам байгаа аж. Манай улсын нийт хүн амын 38.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Эдгээр залуучуудынажилгүйдлийн түвшин 16.6 хувь байгаа бөгөөд 228.5 мянган залуучууд ямар нэгэн шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй байгаа нь нийт залуучуудын 24.1 хувийг эзэлж байна. Түүнчлэн 125,9 мянган залуу малаж ахуй эрхэлж байгаа нь нийт залуучуудын 13,1 хувийг эзэлж байна гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам залуучуудын хөгжилд анхаарлаа хандуулан сүүлийн 20 жилд анх удаа залуучуудын асуудлыг дагнан хариуцсан “Залуучуудын хэлтэс” -ийг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Залуучуудын Төрийн бус байгууллагуудтай тогтмол уулзаж залуучуудын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, Засгийн газрын хөтөлбөрүүдэд тусгахад анхаарч байна.