-“ИХ ИНХМЭЛ” ХХК АЖИЛЧДАА НЭМЖ,
УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ-
Манай сонины өнгөрсөн мягмар гаригийн дугаарт “Төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй ч дулаахан амьдрах боломжтой болжээ” нийтлэл хэвлэгдсэн. Уг нийтлэлийн дараа манай сонины редакц руу олон зуун хүн утасдаж халаалтын шинэ технологи нэвтрүүлсэн “Их инхмэл” ХХК-тай холбож өгөхийг хүссэн юм. Тус компанийнхан ч гэсэн сонинд нийтлэл гарсны дараа захиалгаа дийлэхгүй болтлоо ачаалалтай ажиллаж байгаа аж. Ингээд “Их инхмэл” ХХК-ийн захирал Ц.Энхболдманай сонины редакц дээр ирж нийтлэлийн үр дүнд сэтгэл өндөр байгаагаа ярилаа.
–Манай сонинд хэвлэгдсэн нийтлэлийн дараа маш олон хүн бидэнтэй холбогдсон. Танайх руу бас олон хүн залгав уу?
-Манай компанийн тухай, бидний үйлдвэрлэж байгаа халаалтын радиаторын тухай мэдээлэл “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт нийтлэгдсэн. Лхагва гаригийн өглөө найман цагаас эхлээд бидэнтэй холбоотой утаснууд зогсоо зайгүй хангинаж эхэлсэн. Манай компани байгуулагдаад удаагүй. Өнгөрсөн тавдугаар сараас албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мэдээж хэрэг шинээр байгуулагдсан компани олон нийтэд танигдаж, өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болно гэдэг хүнд бөгөөд хамгийн гол ажил байдаг. Ингэж олонд танигдаж хүмүүст бизнесээ сурталчлахад танай сонины дэмжлэг үнэлж баршгүй тус боллоо. Бидний шинээр нэвтрүүлж буй шинэ технологитой халаалтын системийн тухай сурвалжлага нийтлэгдсэнээс хойш миний болон манай компанитай холбогдох утаснууд зогсоо зайгүй дуугарч байна. Нэг утсаар компанийнхаа тухай мэдээллийг өгч байхад нөгөөх нь зэрэгцээд дуугарч байх жишээтэй. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр “Өдрийн сонин” үнэхээр хүчтэй юм. Үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын хооронд маш том түүчээ болж байдаг юм байна. Манай компанийн хамт олон сэтгэл их өндөр байгаа. Үнэхээр их баярлалаа.
–Бүр хаа байсан Америкаас хүртэл утасдаж байна лээ?
-Харин би бас их гайхаж байна. Америкаас залгаад “Баянхошуун дахь аавынхаа гэрт халаалтын систем тавиулмаар байна. Хэдэн төгрөг болох вэ. Мөнгийг нь дансаар шилжүүлчихье” гэж ярьсан. Бас Чилид амьдарч байгаа эмэгтэй холбогдсон. Гэр нь арвангуравдугаар хороололд байдаг юм байна. Хангалттай дулаахан биш болохоор 12 секцтэй паар тавиулъя гэсэн. Би өөрөө хүртэл сониноо харж амжаагүй байхад хаа байсан өмнөд Америкаас ингэж утасдахад үнэхээр гайхсан. Бүр гайхаад хаанаас мэдээлэл авсан бэ гэхэд “Өдрийн сонин”-ы www.admin.dnn.mn хаягаар дамжуулан цахим сонин уншиж байдаг юм байна. Гадаадад байгаа монголчууд маань дээрх сайтаар дамжуулан эх орондоо өрнөж буй үйл явдал, шинэ бүтээн байгуулалтын тухай мэдээллийг цаг алдалгүй авч байдаг ажээ. Бас орон нутгаас олон хүн холбогдлоо.
–Хөдөө орон нутгийн иргэдэд үйлчилгээгээ яаж хүргэдэг юм бэ?
-Дархан, Эрдэнэт болон Өмнөговь аймагт өөрсдийн салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа. Одоохондоо захиалгын дагуу хүргэлт хийж байна. Танай сонины нийтлэлийн дараа орон нутгаас олон хүн ярьж халаалтын систем тавьж өгөөч гэж утасдсан. Гэхдээ ганц нэгэн айлд халаалт тавьж өгөх гээд хол аймаг руу явах хэцүү. Тиймээс ямар ч хүн уншаад ойлгох хэмжээний гарын авлага хэвлүүлэхээр төлөвлөчихсөн байна. Халаалтын систем худалдаж авч байгаа хүн зааврын дагуу гэртээ суурилуулах боломжтой болох юм.
–Захиалга хэр байгаа вэ?
-Яг үнэнийг хэлэхэд танай сонин дээр мэдээлэл гарснаас хойш захиалгаа гүйцэхээ больсон. Хүн бүрт хүрч ажиллахыг хичээн ажиллаж байгаа болохоор ажиллах хүчээ нэмлээ. Манайхтай өмнө нь хамтарч ажиллаж байсан бригадууд байдаг. Тэднийгээ дуудаж байна. Ажлын цагийн хуваариа бас уртасгалаа. Ээлжээр ажиллах төлөвлөөгөтэй байгаа. Хэдхэн хоногийн өмнө бид 18 цагт тардаг байсан. Харин сүүлийн хэдэн өдөр шөнийн 00 цаг хүртэл ажиллаж байна. Манайд хандсан хэрэглэгч захиалга өгснөөс хойш хоёр хоногийн дараа халаалтын системийг нь хүргэж өгч байгаа.
–Танайх халаалтын радиаторт хэрэглэх тусгай шингэн үйлдвэрлэж байгаа гэдгээрээ онцлогтой. Өдөрт хэдэн литр шингэн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
-Шингэний нийлүүлэлт хангалттай гэж хэлж болно. Манай компанийн зөвлөх инженер И.Бодийн эко аргаар гаргаж авсан шингэн шүү дээ. Бид өдөрт мянган литрийг үйлдвэрлэх боломжтой.
–Мянган литр шингэнээр 12 секцтэй хэдэн паар үйлдвэрлэх вэ?
-Мянган литрээр 100 орчим радиатор үйлдвэрлэнэ. Харин халаалтын системээр тавихад харьцангуй их хэрэгтэй болдог. 6*8 хэмжээтэй 48 м2 байшинд 18-20 литр шингэн орно. Тог зарцуулалтын хувьд бусад төрлийн халаалтын системтэй харьцуулахад тун бага.
–Баталгаат хугацаатай юу?
-Нэг жилийн баталгаат хугацаа өгч байгаа. Механик гэмтлээс болоогүй, бидний үйл ажиллагаанаас хамааралтай эвдрэл, гэмтэл гарвал нэг жилийн хугацаанд үнэгүй сольж өгнө. Гэхдээ эвдэрлээ гэх юмуу ямар нэгэн асуудал гарлаа гэж нэг ч хүн утасдаж байгаагүй. Хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг 100 хувь байлгах үүднээс баталгаа өгч байгаа юм.
–Халаалтын системтэй танилцах хүсэлтэй хүн байвал хаана очиход болох вэ?
-“Peace tower”-ын 11 давхрын 1103 тоотод манай компани байрладаг. Тэндээ өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа халаалтын системийг суурилуулсан. Тэгэхээр сонирхож байгаа хүмүүс манай компанийн байранд хүрч ирээд үзэж болно. Мөн 8911-9410, 9999-2878, 9191-9164 дугаарын гар утсаар холбогдоорой.
С.АЛТАНЦЭЦЭГ