Монгол Улсын Залуучуудын аварга шалгаруулах Гандболын тэмцээн энэ сарын 1-2-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөв. Тэмцээнд хот болон орон нутгийн эрэгтэй 11, эмэгтэй 9 багийн 240 орчим тамирчин оролцжээ. Тэмцээний дүнгээр эрэгтэйчүүдээс Л.Загдсүрэн дасгалжуулагчтай ХААИС-ийн баг тэргүүн байранд шалгаран 2014 оны Улсын аварга баг болсон байна. Мөнгөн медалийг С. Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг, хүрэл медалийг Г. Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн баг тамирчид авчээ. Харин эмэгтэйчүүдээс Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн баг тэргүүлж, С. Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг удаалан, Д. Бадрангуй дасгалжуулагчтай “Их Монголын хүч” баг гуравдугаар байрыг эзэлжээ.