Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийн гомдлыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцэж, Б.Билэгтийн талд шийдвэрийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, ээлжийн амралттай байх үед нь Б.Билэгтийг албан тушаалаас нь чөлөөлсөн Засгийн газрын шийдвэрийг хүчингүйд тооцож, түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэрийг шүүхээс гаргасан. Улмаар түүний ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгох шийдвэрийг гаргасан билээ.
Гэвч өнгөрсөн Засгийн хуралдаанаар Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын албан тушаалд бус ШШГЕГ-ын даргын албанд томилсон. Тиймээс Б.Билэгт шүүхэд өгсөн гомдлоо буцаасан талаар эх сурвалж мэдээллээ.
Б.Билэгтийн хувьд ЦЕГ-ын даргын албандаа эргэн томилогдох сонирхолтой байсан төдийгүй ШШГЕГ-ын даргын албанд томилогдох тун ч дургүй байжээ.