Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн сонгон шалгаруулалт дахин явууллаа

Цахим системээр газар өмчлөлийн ажлыг эхний ээлжийн 5 байршилд явуулж дууссан. Харин цахим системээр сонгогдсон буюу газар өмчлөн авах эрхтэй болсон зарим иргэд заасан хугацаанд харъяа дүүрэгтээ хандан өргөдлөө өгөөгүй учраас сонгогдсон эрхийг нь хүчингүйд тооцож дахин сонгон шалгаруулалт явуулж байгаа юм. 2014 оны 11-р сарын 17-ны өдрийн байдлаар нийтдээ 2043 иргэн заасан хугацаандаа өргөдлөө өгөөгүй тул дахин сонгон шалгаруулалтыг сонгогдоогүй иргэдийн дунд явуулсан. Энэхүү дахин сонгон шалгаруулалтад хамрагдаж сонгогдсон иргэд хоёр долоо хоногийн дотор тухайн байршлын харъяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөх шаардлагатай юм. Мөн дахин сонгон шалгаруулалтад сонгогдсон эсхээ www.umch.ub.gov.mn гэсэн сайтаар орж шалгах бүрэн боломжтой. НИТХ-ын 2013 оны 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлнэ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 11174 иргэн цахим системээр сонгогдож газар өмчлөн аваад байна гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *