УИХ дахь АН-ын бүлэг ҮЗХ-ноос Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тодруулсан Ч.Сайханбилэгийг дэмжих нь тодорхой болжээ.АН-ын бүлгийн хурал одоо ч үргэлжилж байна. Гэхдээ тэд Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг эцэслэжээ. Бүлгийн гишүүдийн 19 нь нэр дэвшигчийг дэмжиж, 9 нь татгалзжээ. Өмнө нь АН-ын бүлэг Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар нэр дэвшүүлэхээр санал нэгдэж байсан. Гэсэн ч энэ удаа АН эвтэй байх ёстой. Эдийн засгийн хямралтай үед улсын ажлыг гацаах ёсгүй гэсэн байр сууринаас хандсан гэнэ.
Categories