Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 888 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Авто замын ачаалал нэмэгдэж, хүн амын төвлөрөл ихсэхийн хэрээр зам тээврийн осол буурахгүй байна. Он гарсаар эхний 10-н сарын байдлаар нийслэлийн хэмжээнд л гэхэд 888 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Ослын улмаас найман хүүхэд амь насаа алдаж, бусад нь гэмтэж бэртсэн байна. Хүүхдүүд ихэвчлэн гэрээсээ гараад сургууль, цэцэрлэгт явах, буцаад ирэх замдаа осолд өртдөг нь судалгаагаар харагджээ.

Үүний тод жишээ бол Чингэлтэй дүүрэгт болсон осол юм. 12 настай охиныг урсгал сөрж явсан цагдаагийн машин дайрч, жолооч нь одоо шүүхийн хаалга татаад байна. Иймээс эцэг эхчүүд 888 гэсэн тоог анхаарч, үр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь үргэлж харгалзах хүнтэй явуулахыг сануулъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *