Categories
мэдээ спорт

Инчоны Азийн наадмын эмхэтгэл ном гарлаа

Хэдхэн хоногийн өмнө Солонгосын Инчён хотод болсон Азийн наадамд оролцсон Монголын баг тамирчдын фото агшинг дэлгэн харуулсан үзэсгэлэн нээлтээ хийж байсан билээ.

Тэгвэл үүний үргэлжлэл болгож “Шинэ дээд амжилтын эзэд” нэртэй эмхэтгэл ном уншигчдын хүртээл болж байна.

Уг номыг Инчёнд ажилласан 22 сурвалжлагчийн нэг “Монцамэ” агентлагийн спортын сэтгүүлч Д.Өлзийсайхан өргөн барьж байгаа юм. Залуу халуун насаа боксын спортод зориулсан тэрээр 20 дахь жилдээ спортын сэтгүүлчээр ажиллаж байгаа нь энэ. Монголын баг тамирчид Азийн наадамд оролцож эхэлсний 40 жилийн ойд зориулан гаргасан уг номынхоо зохиогч Д.Өлзийсайхан ингэж хэлэв.

“Монголын баг тамирчид үе үеийн Азийн наадамд хэрхэн оролцож байсныг уг номноос харж болно. Залуу сэтгүүлчдэд гарын авлага, лавлах болгох үүднээс ном болгон гаргая гэж бодсон юм. Учир нь, “Шинэ дээд амжилтын эзэд” номонд Азийн наадмын медальтнуудыг нэг бүрчлэн нэрлэсэн байгаа. 1974 оноос хойшхи бүх медальтан байгаа гэж бодохоор залуу спортын сэтгүүлчдэд хэрэгтэй ном гэж ойлгож байна. Дээрээс нь гэрэл зурагчид маань зургаараа тайлангаа гаргасан. Харин сэтгүүлчдийн тайлан нь энэ ном болж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *