Categories
гадаад мэдээ

Эбола вирусийг шинжлэх аппараттай боллоо

Дэлхийн есөн оронд тархсан эбола вирусын талаар Монгол Улсын Засгийн газар өнгөрөгч наймдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж зөвлөмж гаргасан юм. Энэхүү зөвлөмжийн дагуу ЭМЯ болоод бусад салбар байгууллагууд шуурхай ажиллаж вирусын халдвар орж ирэхээс хамгаалах, бэлэн байдалд хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Түүнчлэн манайд нэн шаардлагатай хувцас, хамгаалах хэрэгсэл, оношлуур, эм хэрэгсэл, ариутгалын бодис гэх мэт техник хэрэгслээр хангах зорилгоор Засгийн газар 400 гаруй сая төгрөгийн санхүүжилт гаргажээ. Өнөөдөр ДЭМБ Монгол улсад эбола вирусын халдварыг ялгаж боломжтой 100 оношлуурыг оруулж ирлээ.

Дэлхийн жишигт нийцсэн PCR хэмээх технилогид суурилсан аппаратыг оруулж ирснээр Монголын лабораториудад эбола вирусын оношлогоо, шинжилгээг хийх бүрэн боломжтой болж байгаа гэнэ. Цаашид ДЭМБ-аас техникийн туслалцааг үзүүлэх, Монгол Улсын бэлэн байдлыг дэмжиж, хамтран ажиллах болно гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт У энэ үеэр онцлон хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *