Categories
мэдээ спорт

“Их дуулга”-ын 60 кг-аас мөнгө, хүрэл медаль хүртэв

Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд дэлхийн 65 улсын эрэгтэй 246, эмэгтэй 155 жүдоч олимпийн эрхийн оноо авахаар өрсөлдөж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Д.Амартүвшин “A” хэсгээ тэргүүлэн барилдаж мөнгөн медаль хүртсэн бол “Д” хэсгээ тэргүүлсэн манай жүдоч Г.Хэрлэн хүрэл медалийн болзол хангасан. Ийхүү Абу Дабигийн гран при тэмцээний 60 кг-д манай хоёр жүдоч шагналын тавцанд зогсож байна.

Д.Амартүвшин эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогт Эквадор, Казахстаны бөхчүүдийг дараалан цэвэр ялж, хэсгийн аварга болсон юм. Хагас шигшээд тэрбээр Азербайжаны Мушкиев Игарыг 3:18 минутад цэвэр ялж финалд шалгарсан. Алтан медалийн төлөө Азербайжаны Сафаров Орхантай барилдаж вазари үнэлгээ алдснаар мөнгөн медалийн эзэн болов.

“Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн мөн 60 кг-ын жинд Д.Амартүвшинтэй хамт өрсөлдсөн Г. Хэрлэн “Д” хэсгийг тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөж, дараа нь Армян, Автсрийн бөхийг ялсанаар хагас шигшээд шалгарсан юм. Тэрээр Азербайжаны жүдоч Сафаров Орханд торгуулиар ялагдаж, хүрэл медалийн төлөө Их Британийн жүдоч Мккензий Эшлиг 2:18 минутад цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *