Categories
мэдээ улс-төр

Н.Золжаргалд хариуцлага тооцох мэдэгдэл хүргүүлнэ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, хоёр дэд ерөнхийлөгч долларын ханш 1350 байснаа 1870 хүрсэн шалтгааныг УИХ дээр тайлагнахгүй байгааг УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс асууж УИХ-ын дарга З.Энхболдод мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Тэд “эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд буруутай Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох хэрэгтэй” гэв. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Ерөнхий сайдыг огцруулна гэхээр бүгд хошуураад харин Монголбанкны Ерөнхийлөгчийн асуудал хөшигний цаана байдаг. Үүнээс харахад албан тушаал, ашиг сонирхол их байгаа зүйл рүү хошуурдаг нь харагдаж байна. Энэ бол МАНАН үүсэхийн дохио. Үндсэн гурван зорилтын нэг нь долларын ханшийг тогтвортой байлгах. Гэтэл Н.Золжаргал “Би хариуцахгүй” гээд сууж байгааг юу гэж ойлгох вэ” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *