Энэ оны III улиралд “Твиттэр”-ийн хэрэглэгчдийн тоо 23 хувиар өссөн бөгөөд компаний борлуулалт 2 дахин нэмэгджээ. Тодруулбал, 7 дугаар сараас 9 сарын хооронд 13 сая шинэ хэрэглэгч “Твиттэр”-т нэгдэж онлайн хэрэглэгчийн тоо 284 сая болсон гэж удирдлагууд мэдэгджээ. Харин тус компанийн борлуулалт энэ оны III улиралд бараг хоёр дахин өсч, 361.3 сая ам.долларт хүрсэн хэдий ч 175 сая ам долларын алдагдалтай ажилласан байна. Үүнтэй холбоотойгоор Твиттэр-ийн хувьцаа 8 хувиар буурчээ. Гүйцэтгэх захирал Дик Костологийн хувьд хөрөнгө оруулагч татахын тулд шинэ бүтээгдэхүүн гаргах тал дээр анхааран ажиллаж байгаа аж.Түүнчлэн “Твиттэр ” нь хэрэглэхэд илүү амар хялбар болж, мессежийн үйлчилгээгээ сайжруулахаар ажиллаж байгаа гэж Дик Костоло мэдэгджээ. Forester Research компаний шинжээч Нэйл Эллиот хувьцааны үнийн огцом уналтыг хүмүүсийн хэт өндөр хүлээлттэй холбон үзэж, Твиттэр өрсөлдөгч компани болох олон нийтийн харилцааны хэрэгсэл Фэйсбүүктэй адил түвшинд ажиллаж чадахгүй байгаа талаар хэлжээ.
Б.Анужин