Categories
мэдээ спорт

Азийн оюутны аваргад сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Хятадын Тайваны Тайпей хотноо 2014 оны 11 сарын 3-8-ны өдрүүдэд Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн V тэмцээн болно. Тэмцээнд БНХАУ, БНСУ, Хятадын Тайвань, Хонгконг, Малайз, Филлипин, Монгол зэрэг 10 орчим орны баг тамирчид өрсөлдөхөөр болжээ.

Монголын оюутны шигшээ багаас гадна дасгалжуулагч, албаны хүн нийлсэн нийт 18 хүн ороцох юм.

Үүнд: Багийн ахлагчаар Монгол улсын гавьяат багш Д.Гоошоохүү, багийн албаны хүнээр С.Тулга, Н.Батсуурь, багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Отгондарь, дасгалжуулагчаар Г.Өсөхбаяр, ОУСБХолбооны шүүгчээр Б.Ганзориг нар явна. Багийн 12 тамирчны бүрэлдэхүүнд О.Цэлмэг, Б.Дархантөгс, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, О.Очирбат, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат, Б.Тамжид, Б.Билэгт, А.Бямбадорж нарын 1990-1996 онд төрсөн 17-25 насны залуу тамирчид багтаж байгаа юм.

Тэмцээнд оролцуулах Монголын баг тамирчдыг Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дэмжин, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг шийджээ. Монголын оюутны спортын холбоо оюутны баг тамирчдын Тайваньд байх хоол, байрны зардалд хөнгөлөлт туслалцаа үзүүлэв.

Энэхүү нэр хүндтэй тэмцээн 2006 онд анх зохиогдож эхэлсэн юм. Монголын сагсан бөмбөгийн оюутны эрэгтэй шигшээ баг 2008, 2010, 2012 онуудад гурван удаа оролцсон түүхтэй. Монголын баг 2010 онд Хятадын Тайвань, Ливаны багийн дараа орж хүрэл медаль хүртэж байсан бол 2012 онд БНСУ, Тайваны дараа мөн 3 дугаар байрт шалгарч байлаа. Манай тамирчин Б.Билгүүн 2012 оны тэмцээнд гарааны шилдэг таван тамирчны нэгд багтаж сайхан амжилт үзүүлсэн. Ийнхүү Монголын баг өмнөх хоёр тэмцээнээс дараалан хүрэл медаль хүртэж байсан сайхан амжилт гаргаж байсан ба энэ удаа амжилтын буухиагаа үргэлжлүүлэх, ахиулах зорилготой.

Сүүлийн жилүүдэд Монголын эрэгтэй сагсан бөмбөгчдийн амжилт дэлхийн түвшинд ихээхэн ахиж, 2013 оны дэлхийн оюутны Универсиад их наадамд шилдэг 24 багаас Япон, Филлипины оюутны шигшээ багийг хожиж, 16 дугаар байрт, 2014 оны Азийн наадамд тивийн шилдэг 8 багийн тоонд багтсан сайхан амжилтыг үзүүлсээр байгаа юм гэж Монголын оюутны спортын холбооноос мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *