Categories
мэдээ спорт

А.Ичинноров Сэкивакэ цол авлаа

Японы мэргэжлийн сүмогоос гаргадаг цол, чансааны шинэ жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Минато дэвжээний бөх А.Ичинноров буюу Ичнужёо чансаа ахиж баруун жигүүрийн Сэкивакэ цолонд хүржээ. Дээд зиндаанд урд нь хоёр башё барилдаж богино хугацаанд Сэкивакэ цол авсан түүх байдаггүй юм байна. Ингэснээр А.Ичинноров сүмогийн түүхэнд бичигдэх цоо шинэхэн үзүүлэлтийн эзэн боллоо. Хэрвээ А.Ичинноров дараа сарын башёд сайн барилдвал Озэки цолны талаар ярилцах гэнэ. Ирэх сарын башёд дээд зиндаанд манай арван сүмоч барилдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *