Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жаахан л тэвч

Нийгэм их стресстэй байна. Түүнийгээ дагаад хүмүүсээс янз бүрийн ааш аяг гарч байна. Өнөөдөр тохиож буй бэрхшээлээ мөнхөд юм шиг бодох нь монголчуудын хамгийн том алдаа болоод байна. Уг нь бол ямарч зовлон бэрхшээл мөнх бус юм. Жаахан л тэвчихэд тэгээд л дуусах бэрхшээлүүд байдаг. Ялангуяа зах зээлийн нийгэмд мөнгөний гачлан том нерв болж байна. Гэтэл хорвоогийн энэ их мөнгөнөөс ямарч хүнд халбагдах хэмжээний буян хишиг заяасан. Зүгээр өмнөх ажлаа л хийсэн шиг хийгээд жаахан тэвчээртэй явчих хэрэгтэй. Нэг их хүч гарахгүй дээ. Бэрхшээлийн өмнө жаахан л шүд зуучих хэрэгтэй. Зовлон бэрхшээл туулсны дараа заавал ч үгүй дардан зам хүлээж байдаг. Амьдрал хүмүүст хүнд бодлого бодуулдаг. Түүнийг бодох албагүй. Боломж ч үгүй. Харин бодохын төлөө чин сэтгэлээсээ чармай. Түүнийг чинь амьдрал үнэлнэ. Ухарч няцах юм бол та доошоо орно. Ерөөс амьдрал гэдэг ажлаа чин сэтгэлээсээ хийж, хичээн чармайж байгаа хүнд л хайртай. Харин аливаад сэтгэл зүрхнээсээ бус, зориг зүрхгүй, халирамхай, эхлээд зовлон бэрхшээлийг ярьдаг хүмүүст амьдрал дургүй юм шигээ. Тийм болохоор туйлбартай, аливаад сэтгэлээсээ ханддаг, ямарч чанга зүйлд тэвчээртэй ханддаг хүний үйлс аяндаа зөв байдаг билээ. Цэцэрхэж байгаа юм бишээ саяны ярьсан бүхний тухай Далай ламын сургаалд тун тодорхой заасан байдаг. Сургаалаас “Жаахан л тэвчиж сур” гэсэн философи нэвт ханхалдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *