Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлд энэ онд хийгдсэн зам засварын ажлууд

-Зам засварын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна-

НЗТГ-аас 2014 онд нийслэлийн авто замын салбарт хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж байна.

Нийслэлийн авто замын газар энэ онд шинээр 51.06 км авто зам барих, 67.34 км авто замыг өргөтгөж шинэчлэх, 305.68 у/м гүүрний шинэчлэлт ажлын 90 хувийг гүйцэтгээд байгаа бөгөөд нийт төсөвт өртөг нь 73 тэрбум 130 сая төгрөг аж.

Нийслэлд энэ жил хэрэгжсэн зам засвар болон түүний өртөг, гүйцэтгэгч байгууллагуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

2015 онд нэмж хэрэгжүүлэх зам засварын ажлуудыг дурдвал,

  • Шаргаморьтын амны 6.3 км авто замын шинэчлэлт,
  • Багахангай дүүргийн 1.12 км авто зам,
  • Нарны замаас Саруул хотхон хүртэл 0.24 км авто зам, нүхэн гарц, 56 у/м гүүрийн хамт барих,
  • Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1.5 км авто зам, 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22 м туннель,
  • Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан хүртэлх 1.8 км хэсэгчилсэн хатуу хучилттай авто замыг шинэчлэх зэрэг ажлууд багтжээ.

Эх сурвалж www.gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *