Энэ сарын 16-ны өдөр буюу өчигдөр оройн 23 цаг 29 минутад Баянзүрх дүүргийн долдугаар хороо, нэгдүгээр байрны хоёрдугаар орцны жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах гал унтраах аравдугаар ангийн гал унтраах тасгийг очиход 2х3 метрийн хэмжээтэй жижүүрийн өрөө, 1-4 давхарын шатны модон бариул шатаж байсныг аюулгүй болгожээ. Гал гарсаны улмаас хоёр нас гурван сартай хүүхэд угаартсан, нуруу, гэдэсний хэсэг түлэгдсэн байдалтай шатны завсар унасан байсныг олж гарган, анхны тусламж үзүүлэн аврагчид ГССҮТ-д хүргэж өгсөн байна.