Сүүлийн хоёр жилийн хугацаанд 2500 км авто замыг барьжээ. Өнгөрсөн онд Дорноговь, Дундговь, Баянхонгор аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон бол энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбожээ. Замаа хугацаанд нь барьж дуусгасан зам, барилгын гүйцэтгэгч, зөвлөх компаниудад Зам, тээврийн экс сайд А.Гансүх өчигдөр батламж гардуулан өгчээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймаг 4 км, Сүхбаатар аймаг 10 гаруй км замын хучилтын ажил үлдээд байна. Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын замын ажил ирэх долоо хоногт дуусах гэнэ.