Categories
мэдээ нийгэм

Төрийн ордонд ухуулах хуудас тараажээ

УИХ-ын гишүүдэд хэнээс, хаанаас тараасан нь мэдэгдэхгүй “Эмгэнэлийн хуудас” гэгчийг тараажээ. Энэхүү тараах материалд, “Бидний итгэж байсан Ардчилал хоёр нам дамжсан авлигачдын гарт 25-хан насандаа таалал төгсч, бидэнд хүнд гарз тохиолдлоо. “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн” хэмээн бичжээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудсандаа жиргэсэн бөгөөд “Хэн өгснийг нь мэдээгүй” хэмээжээ. МАН, АН ард түмнээсээ уучлалт гуйх ёстой хэмээж буй МоАХ-ноос энэхүү хуудсыг тараасан байх гэсэн таамаг байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *