Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шангрилагийн 22 давхар барилга шатаж байна


Хотын төвд буюу Хүүхдийн паркийн хашаанд баригдаж байсан “Шангрила” центерийн 22 давхар барилга шатаж байна. Гал гараад бараг цаг гаруй болсон бололтой. Бидний авсан мэдээллээр барилгын нүүрэн хэсэг тэр чигээрээ шатсаар улмаар дөрөв тав дахь давхрыг хүртэл тархжээ. Гал долдугаар давхраас гарсан аж. Ерөнхийдөө энэ барилгын гадна талын ажлууд дуусч дотоод заслын ажлууд хийгдэж байсан бөгөөд барилгын дээвэр хэсэгт хүмүүс ажиллаж байсан гэх мэдээлэл ч байгаа юм. Галыг унтраахаар ОБЕГ, Цагдаа, Яаралтай түргэн тусламжийнхан хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Ойр орчмын хөл хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *