Өмнөд
Африкийн Дурбан хотноо энэ сарын 20-29-ний өдрүүдэд шатрын өсвөрийн Дэлхийн
аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 90 орны 8-18 насны 1000
орчим хөвгүүд, охид оюун ухаан, тэсвэр хатуужлаа сорьж өрсөлдсөнөөс охидын
найман насанд Д.Мөнхзул алт, хөвгүүдийн насанд Е.Төгстөмөр мөнгөн медаль хүртжээ.
Хөвгүүдийн
найман насанд 64 шатарчнаас 11 өргийн тоглолтын дараа Азийн аварга, Дэлхийн
сурагчдын аварга, “Чингис Майнинг Групп”-ийн тамирчин Дэлхийн шатрын холбооны
дэд мастер Есөнтөмөрийн Төгстөмөр 8 хожил, 3 тэнцээгээр 9,5 оноогоор мөнгөн
медаль хүртлээ. ОХУ-ын Илия Маковеев (1799) Е.Төгстөмөртэй(1612) оноо тэнцсэн ч
коэффициентийн зөрүүгээр дэлхийн аварга цолыг хүртсэн бол Энэтхэгийн Мендонса
8,0 оноогоор хүрэл медаль дээр буулаа.
Охидын
найман насанд 51 шатарчнаас Даваахүүгийн Мөнхзул 8 хожил, 1 тэнцээ, 2
хожигдолтойгоор 8.5 оноогоор алтан медаль хүртлээ. Энэ насанд Вьетнамын Лу Ха
Би Нго (8,5 оноо), Туркменистаны Езизова (8.0 оноо) мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Өсвөрийн Дэлхийн аврагын мөнгөн медальт Есөнтөмөрийн Төгстөмөр
Өсвөрийн Дэлхийн аврага Даваахүүгийн Мөнхзул.
Е.Төгстөмөр,
Д.Мөнхзул нар Монголын шатрын түүхэнд шинэ хуудсыг нээж, шинэ дээд амжилтуудын
эзэд боллоо. Е.Төгстөмөр Монголын эрэгтэй шатарчдаас хамгийн бага насандаа
дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Тэрээр хамгийн бага насандаа
буюу 6 насандаа Азийн аварга, 7 насандаа сурагчдын дэлхийн аварга, мөн насандаа
Дэлхийн шатрын холбооны дэд мастерын цол авчээ.
Д.Мөнхзулын
хувьд Монголын эмэгтэй шатарчдаас хамгийн бага насандаа буюу 7 настайдаа шатрын
дэлхийн аварга гэсэн эрхэм дээд цолны эзэн болоод байна.
2014
оны ДАШТ-д Монголын 9 тамирчин оролцсоноос хоёр нь Канад Улсын нэрийн өмнөөс
оролцов.
8
нас: Е.Төгстөмөр – 9,5 оноогооp МӨНГӨН медаль
10
нас: Г.Амартүвшин – 7.0 оноогоор 19-р байр
12
нас: Э.Баасансүрэн – 7,0 оноогоор 22-р байр, Ц.Ашид – 5,5
оноогоор 58-р байр
14
нас: Ц.Бат-Эрдэнэ -5,0 оноогоор 61-р байр
18
нас: Н.Даваа-Очир (Канад улсын нэрийн өмнөөс тоглож байгаа) 4,5 оноогоор
51-р байр.
ОХИД:
8
нас: Д.Мөнхзул – 8.5 оноогоор АЛТАН медаль, Б.Амин-Эрдэнэ 6,0
оноогоор 18-р байр
16
нас: Н.Уранчимэг (Канад улсын нэрийн өмнөөс тоглож байгаа) 5,5 оноогоор
43-р байрт тус тус шалгарлаа.