Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг Нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо

Мандалговь-Даланзадгад чиглэлийн
296 км хатуу хучилттай авто замын барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад хүлээн авснаар Өмнөговь аймаг Улаанбаатар хоттой  хатуу хучилттай авто замаар
холбогдлоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зам хүлээн авах нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тэрээр “Говийн бүс нь манай
орны аялал жуулчлал, уул уурхай, ашигт малтмалын томоохон бүс нутаг бөгөөд цаашдаа
энэ чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн тоо эрчимтэй өсөх
хандлагатай байгаа төдийгүй Тавантолгой, Оюутолгой зэрэг стратегийн чухал орд газруудыг
эзэмших дэд бүтцийн сүлжээ байгуулахад энэ зам чухал нөлөө үзүүлнэ. Шинэчлэлийн Засгийн газрын аймгийн төвүүдийг
Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд
Чингис бондын санхүүжилтээр баригдсан 296 км замыг таван хэсэгт хуваан аж ахуйн
нэгжүүдтэй гэрээ байгуулан ажилласан нь богино хугацаанд чанартай зам барих үндэс
боллоо” гэж хэллээ.  Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто
замын барилгын ажлыг “Шинжиан инженеринг констракшн”, “ЭСТО”, “Мадимос”,
“Шинжан Жэнгун Житуа”, “Ялгуусан” зэрэг компани гүйцэтгэж, “Дөрвөн тэнхлэг”,
“Эс Ар Пи инженер консалтинг Монголиа” ХХК талбайн хяналт тавьж ажилласан байна
гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *