“Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд
ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох
журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан 2014 оны 06 сарын 26-ны 102-р тогтоолоор
шинэчлэн батлагдсан. Шинэчлэгдэн батлагдсан журамд Нийслэлийн нутаг дэвсгэрт
ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь EC зөвшөөрлийг хагас жилээр авч замын
хөдөлгөөнд оролцох болсон юм.
Ачаа тээвэрлэлт эрхлэж буй иргэдэд, аж ахуй нэгж байгууллагуудад
чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс ТҮЦ машиныг ашиглан EC зөвшөөрлийг
олгож байна.
ТҮЦ машинаар ЕС зөвшөөрлийг олгоход дараах мэдээллийг шалгаж байгаа аж.
1.Техникийн хяналтын үзлэгт орсон эсэх
2.Тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд тээврийн хэрэгслийн мэдээлэл орсон
эсэх
3.Тээврийн татвар төлсөн эсэх
4.Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан эсэхийг мэдээллийн сангаас шалгана.
Тухайн тээврийн хэрэгсэл дээрхи шаардлага хангасан тохиолдолд ЕС
зөвшөөрлийг тээврийн хэрэгслийн “В” , “С” , “Е” ангиллын
дагуу олгоно. Мөн жолооч тээврийн хэрэгслийнхээ талаарх мэдээллийн санд байгаа
зөрчлөө арилгасан тохиолдолд ТҮЦ машинаас зөвшөөрөл авах боломжтой гэнэ.
Дашрамд дурьдахад Улаанбаатар хотод 70,000 орчим ачааны автомашин бүртгэлтэй
байдаг. Нийслэлийн төв гудамж замууд руу зайлшгүй шаардлагаар нэвтэрч
тээвэрлэлт хийхийн тулд ачааны автомашин тусгай зөвшөөрөл авдаг журамтай.
Гэвч эдгээр 70,000 автомашины 18 хувь нь л албан ёсоор зөвшөөрөл авдаг бол 80
гаруй хувь нь ямар нэгэн албан ёсны зөвшөөрөлгүй тээвэрлэлт хийдэг байсан гэж
Нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байсан билээ.