Азийн наадмын боксын тэмцээн өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Манай ширэн бээлийтнүүдээс М.Нандинцэцэг медалийн болзол хангаж цаашаа өнгөө хувиргахаар өрсөлдөх эрхтэй болсон.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60кг-д Д.Отгондалай Киргизстаны Акзолтой медалийн төлөө тулалдана. Түүний өрсөлдөгч нь 1990 онд төрсөн, 2003 оноос хойш боксоор хичээллэж байгаа, улсынхаа аварга боксчин юм байна.
69кг-д Б.Түвшинбат медалийн төлөө Казахстаны алдарт боксчин Данияр Елеусиновтой тоглоно. Даниярын хувьд 2013 оны дэлхийн болон Азийн аварга, 2010 оны Гуанжоугийн наадмын алтан медальтай боксчин юм байна.