Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Клинтоных бүл нэмлээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинон,Хилларинар зээ охинтой болж их баяртай байгаа гэнэ. Тэдний охин Челси амаржиж охиноо Шарлотта Клинтон Мезвински хэмээн нэрлэжээ.Экс Ерөнхийлөгчийн охин Twitter-т “Макс бид хоёр хайр энэрэл, бахархал, баяраар дүүрэн байна. Бид охин Шарлотта Клинтон Мезвински мэндэлсний баярыг тэмдэглэж байна” хэмээн бичсэн байна.

Билл, Хиллари нарын охин Челси34 настайдаа буюу 2010 онд банкны ажилтан Марк Мезвинскитэй гэр бүл болсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг хөл хүнд болсон тухай Хиллари Клинтон мэдэгдсэн билээ. Энэ жил Клинтоны гэр бүлийн хувьд онцгой жил боллоо. Тэднийх бүл нэмснээс гадна Хиллари Клинтон Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй талаар яригдах болсон. Челси Клинтоныг ээж аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн улс төрд орох гэж байгаа хэмээн зарим хэвлэлд бичсэн. Тэрээр Стэнфордын их сургуулийг дүүргэсэн бөгөөд өдгөө “Clinton Foundation” сангийн тэргүүнээр ажилладаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *