Монгол-Японы багийн тоглолт Улаанбаатарын цагаар 18.45-д Инчён хотын Самсан спортын ордонд эхэлнэ.
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод ес дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн хоёрдугаар тойргийн хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодрох юм.
Монгол Улсын эрэгтэй баг түүхэн амжилтыг үзүүлж, шөвгийн наймд шалгараад байгаа билээ. Тэд G хэсэгт БНХАУ, Иран, Япон улсын багуудтай багтсан. Өнөөдөр Монголын баг Японы багтай тоглох юм. Тоглолт Улаанбаатарын цагаар 18.45-д эхэлнэ.
Одоогоор G хэсгийг Иран, Япон, H хэсгийг Өмнөд Солонгос, Казахстан улсын багууд тэргүүлж байна.